1.Хүргэлт
2.Барааг хүлээлгэж өгөх
Хүргэлтийн ажилтан нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана. Хүргэлтийн ажилтан нь Худалдан авсан барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж худалдан авагчид хүлээлгэн өгөх ба зарлагын падааныг 2 хувь үйлдэн гарын үсэг зуруулж нэг хувийг хэрэглэгчид, нөгөө хувийг байгууллагын санхүүд баримт болгон өгнө. Худалдан авагч нь хэрэв байгууллага бол НӨАТ-ын баримт авах байгууллагын Регистрийн дугаарыг захиалга хийх хэсгийн нэмэлт тайлбар хэсэгт болон, мэдээллийн ажилтан захиалгыг баталгаажуулахаар холбогдох үед мэдэгдэн авах боломжтой. Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.
a. СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
b. ЧД: Чингэлтэй, 7 буудал
c. СБД: Дамбадаржаа
d. БЗД: Улиастай,
e. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
Хөдөө орон нутагт 3-5 хоногт очих ба тухайн аймаг сумынхаа Шуудан худалдааны салбар дээрээс захиалсан бараагаа хүлээн авах болно. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна. Хэрэглэгч шуудангийн төлбөрийг бүрэн хариуцна.